УИХ-ын өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулсан Хан-Уул дүүргийн 10-р хорооны 34, 35-р байрны иргэдтэй хийх уулзалтад Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий Захирал Ж.Хичээнгүй оролцлоо.
1961-63 онд баригдсан дээрх 2 байр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учраас 400 гаруй оршин суугчдын зүгээс орон сууцаа дахин төлөвлөлтөд хамруулж шинэчлэх хүсэлтийг төрийн байгууллагуудад удаа дараа гаргасны дагуу энэхүү уулзалтыг хийлээ. Уулзалтад УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Алдаржавхлан болон албаны бусад хүмүүс оролцож дээрх байруудыг дахин төлөвлөд хамруулах ажлын явц, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.