You are currently viewing БХБ-ЫН САЙД КУВЕЙТЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА

БХБ-ЫН САЙД КУВЕЙТЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй нар 4 дүгээр сарын 24-ний өдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Халид Яатийм Аль-фадлитай уулзлаа.
БХБ-ын сайд Х.Баделхан Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдолыг бууруулах, иргэдийг орон сууцаар хангах Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй иргэдийн худалдан авах чадварт нийцсэн 4320 айлын орон сууцны иж бүрэн хорооллын барилгыг буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх хүсэлтийг элчин сайдад тавьж, ярилцлаа.
Элчин сайд Халид Яатийм Аль-фадли уг төслийг Кувейт Улсын Засгийн газарт уламжилснаа мэдээлж, шийдвэрлэх боломжийн талаар бүх хүчин чармайлтаа гаргаж ажиллахаа амлав.