You are currently viewing МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллахдаа Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар тус аймагт баригдаж буй 120 айлын орон сууцны барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. Дээрх 60 айлын 2 орон сууцны барилгын угсралтын ажил 48,5%-ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Ерөнхий сайд 120 айлын орон сууцны барилгыг 11 дүгээр сард багтаан ашиглалтанд оруулахыг ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүйд үүрэг болголоо.