“СУМЫН ХӨГЖИЛ: ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ХАНГАМЖ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд “2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэгт Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сагийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Эрчим хүчний зохицуулах хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Хил хамгаалах Ерөнхий газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ, Усны газар, 19 аймгуудын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн удирдлагууд, аймгийн Ерөнхий архитекторууд, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын удирдах ажилтнууд, нийт 93 сумын Засаг дарга нар оролцоно.