Монгол улсын Ерөнхийлөгчийн уриалгаар Мод тарих өдөр буюу 10-р сарын 15-нд Орон сууцны санхүүжилтийн корпорацийн хамт олон Сэлэнгэ аймгийг зорьсон юм.
Орон сууцны санхүүжилтийн корпораци байгуулагдсаны 5 жилийн ойн ажлын хүрээнд Дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг “Ногоон дэлхийгээ аваръя” уриан дор, 1990-ээд оны зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед устаж үгүйрэх шахсан Тужийн нарсан ойд 1 га газар, 2500 ширхэг нарс модны суулгац тарьсан байна.