You are currently viewing АНУ-ЫН 350 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ГУРВАН ТОМ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

АНУ-ЫН 350 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ГУРВАН ТОМ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн улс хооронд Мянганы сорилын компакт гэрээг 2018 оны долдугаар сарын 27-нд байгуулж Улсын Их Хурлаар 2019 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр соёрхон баталсан.
Тус гэрээний хүрээнд АНУ-аас орж ирэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар
  1. Улаанбаатар хотын усан хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах
  2. Хаягдал усыг дахин боловсруулж цахилгаан станцуудад ашиглах
  3. Усны салбарын /Ус сувгийн удирдах газар/ тогтвортой байдлыг хангах гэсэн 3 том ажлыг хэрэгжүүлэх юм.
Ажлын хэсэг өнөөдөр Барилга хот байгуулалтын сайдтай хуралдаж “Арьс шир, ноос ноолуур, өлөн боловсруулах” үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Хурлаас холбогдох байгууллагууд болох БХБЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, Улаанбаатар хот, арьс шир ноос ноолуур өлөн боловсруулах үйлдвэрүүдийн удирдлагууд шаардлагатай тооцоо судалгааг илүү нарийвчлан задалж үзэх, талууд төлөвлөгөөнд туссан тодотгох шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоо судалгааг дахин судлаад энэ сардаа багтаан дахин хэлэлцээд Засгийн газрын хуралд оруулахаар боллоо.