You are currently viewing БАРИЛГЫН САЛБАРЫНХАН НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА УОК-Т ХАНДИВЛАЛАА

БАРИЛГЫН САЛБАРЫНХАН НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА УОК-Т ХАНДИВЛАЛАА

Коронавирус /COVID-19/-ын халдварын цар тахал Монгол Улсад бүртгэгдэж, олон нийтийг амны хаалт зүүх, гараа сайн угаах, халдвар хамгааллын дэглэм сахихыг анхааруулсаар байгаа билээ. Яг энэ үед амны хаалтын хомсдол үүсээд байгаа юм. Хомсдол үүссэн энэ үед байгууллага, ААН-үүдээс УОК-т хандив өргөх, маск хандивлах үйл ажиллагаа үргэлжилсээр байна.

Энэ хүрээнд барилгын салбарын ажилтнууд нэг өдрийн цалин болох 22.4 сая төгрөгийг УОК-т хандивлалаа. Хандивыг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшинд гардууллаа. Хандивт:

  • БХБЯ
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар,
  • Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ,
  • Төрийн орон сууцны корпораци (ТОСК) ТӨХХК,
  • Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл,
  • Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл L3388-MON төсөл,
  • Дархан хотын бохир усны менежментийн МОН-3244/3245 төсөл
  • “Ногоон нуур” 1008 айлын орон сууц төсөл,
  • Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл,
  • Монголын Барилгын үндэсний ассоциаци,
  • Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо,
  • Монголын барилгачдын нэгдсэн холбоо,
  • Монголын архитекторуудын эвлэл зэрэг 13 байгууллагын ажилтнууд оролцжээ.

“Сovid-19” халдварт өвчинтэй тэмцэж байгаа мэргэжлийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдэнд урам зориг өгөх зорилгоор энэ хандивыг барилгын салбарынхан өрнүүллээ гэдгийг БХБ-ын сайд Х.Баделхан онцлов. Өнөөдөр барилгын салбарт 80 гаруй мянган хүн ажиллаж, 8 мянга орчим ААН үйл ажиллагаа явуулж байна.