“Мөнгөн сор”- цасны баяраа тэмдэглэлээ.

   Өнгөрсөн бямба гаригт ОССК-ийн хамт олон “Мөнгөн сор”- цасны баярын арга хэмжээг Согоотын цанын баазад зохион байгууллаа. Өвлийн цэнгэг эрүүл агаарт ОССК-ийнхан газар хэлтсүүдийн дунд цасны сумо, буухиа гүйлт, олс таталт, морин тулаан зэрэг спортын тэмцээнүүдийг зохион явуулсан бөгөөд цасны сумод эрэгтэйчүүдээс Төлөвлөлт, санхүүжилтийн газрын мэргэжилтэн О.Наранбаатар, эмэгтэйчүүдээс Захиргаа, гэрээ эрх зүйн газрын мэргэжилтэн У.Насанчимэг, олс таталтын тэмцээнд Захиргаа, гэрээ эрх зүйн газар, буухиа гүйлтийн тэмцээнд Төлөвлөлт, санхүүжилтийн газар, морин тулаанд Инженер, техникийн газар тус тус түрүүлж багийн дүнгээр Төлөвлөлт санхүүжилтийн газар түрүүлж ОССК-ийн шилжин явах цомын эзэн боллоо.