Нийслэлийн ИТХ-ын гишүүд ОССК-иас Улаанбаатар хотод хийгдэж буй ажлын явцтай танилцлаа.

   Нийслэлийн ИТХ-ын 20 гаруй гишүүд Засгийн газрын “40 000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорациас Улаанбаатар хотод хийгдэж буй ажлын явцтай танилцлаа.

   Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан Засгийн газрын бондын хөрөнгөөр Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ, нийслэлд баригдаж буй орон сууцны барилгын ажлын явц, Засгийн газрын бондын хөрөнгийг зарцуулсан байдал, хөдөө орон нутагт хийгдэж буй ажил болон 2009 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлыг тус тус танилцууллаа.

   Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Гишүүд ОССК-ийн үйл ажиллагааг дэмжиж цаашид хамтран ажиллахаа илэрхийлж, корпорацийн үйл ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэвэл зохих асуудлыг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж шийдвэрлэхээр боллоо.

Leave a Reply