You are currently viewing “Түрээсийн орон сууц” хөтөлбөр Дархан-Уул аймгаас эхэллээ

“Түрээсийн орон сууц” хөтөлбөр Дархан-Уул аймгаас эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Төрийн орон сууцны корпорациас “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг боловсруулж баталсан билээ.

DSC_2852
Энэхүү хөтөлбөрийг “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ТОСК-ийн захиалгаар Дархан-Уул аймагт баригдсан 189 айлын орон сууцны “Нархан хотхон”-ны 83 орон сууцанд “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын дагуу ТОСК-ийн дэд захирал Д.Оюунжаргал ахлагчтай томилолтын баг 2016 оны 3 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд эхлүүлэн ажилалаа.

DSC_2589 DSC_2605 DSC_2866
Тус аймагт нийт 350 гаруй иргэд бүртгүүлснээс журмын шаардлага хангасан 268 иргэн Цахим сугалаанд оролцож 83 иргэн орон сууц түрээслэх эрхтэй боллоо. Цахим сугалааг түргэн шуурхай, шударга, цэгцтэй зохион байгуулах үүднээс орон нутгийн удирдлага, Цагдаагийн хэлтэс, Шудрага өрсөлдөөний хэрэглэгчийн төлөө газар, иргэдийн төлөөлөл, орон нутгийн хэвлэл мэдээлийн байгууллагаас оролцуулж цахим сугалааг зохион байгуулсан юм.
ТОСК нь “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Улаанбаатар хот болон орон нутагт хэрэжүүлж байгаа бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо орон сууцны нийлүүлэлтээс маш их байна.

DSC_2587

Leave a Reply