(976) 7288-7788     info@tosk.gov.mn

БНХАУ-ЫН ХОТЖИЛТЫН БАРИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Ван Сянчэн тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууцыг санал болгох үүднээс “Залуус-1” хорооллыг барихаар болсон.

Эл хотхоныг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байрлах 57 га талбайд барина. Тэнд 5616 айл аж төрөх боломжтой. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлчилгээний байгууламж, спорт комплекс, мэдээлэл технологийн парк, төрийн зарим байгууллагыг тэнд төвлөрүүлэхээр зорьж буй. Одоогоор төслийн явц 10 хувьтай байна. Энэхүү төслийг дуусгавар болоход БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооноос хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content