Ховд аймагт 94 иргэн түрээсийн орон сууцанд хамрагдлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөр хөдөө орон нутагт амжилттай хэрэгжиж байна.    Дархан-Уул аймгаас эхэлсэн уг хөтөлбөр Увс, Ховд аймагт үргэлжилж иргэдийг түрээсийн орон сууцанд нь оруулаад байна. Ховд аймагт 2016 оны 3-р сарын 21,22- ны өдрүүдэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг авч, 23-ны өдөр нэмэлт материалыг 15 цаг хүртэл хүлээн авч ажиллалаа. Давхардсан тоогоор 650 иргэн материалаа өгснөөс журмын шаардлага хангасан 140 иргэний материалыг сугалаанд хамруулав. Улмаар 3-р сарын 24- нд сугалаа явагдаж 94 иргэнд түрээсийн орон сууцанд амьдрах батламжийг гардуулан өглөө.

12596175_1063845467005479_1569902927_n