“40000 орон сууц хөтөлбөр” үзэсгэлэн зохион байгууллаа.

   Засгийн газрын “40000 орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч Орон сууцны санхүүжилтийн корпораци, тус хөтөлбөрт оролцогч Капитал банк хамтран 2008 оны 4-р сарын 23-24-ны өдрүүдэд Капитал банкны төв байранд ”40 000 орон сууц хөтөлбөр” үзэсгэлэнг зохион байгууллаа.Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавxлан, Капитал банкны ТУЗ-ийн гишүүн Б.Ундармаа нар оролцлоо.

   Үзэсгэлэнгийн үер “40000 орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорациас Капитал банкаар дамжуулан олгож эхэлсэн орон сууцны урт хугацаат, хөнгөлөлттэй зээлд зээлд хэрхэн хамрагдах, хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй орон сууцны байршил, барилгын ажлын явцын талаар иргэдэд танилцуулга, мэдээлэл хийлээ.

Leave a Reply