You are currently viewing СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХХК НЬ ХӨВСГӨЛ АЙМАГТ ХЭРЭГЖИХ ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 202 дугаар тогтоолоор батлагдсан “150 мянган айл – орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нутаг дэвсгэрт 480 айлын орон сууцны барилгын төсөлд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Хамтран ажиллахыг сонирхож буй этгээд нь сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ 2021 оны тавдугаар сарын 08-ны өдрөөс өмнө бичгээр болон цахим шуудангаар ирүүлж, төслийн баримт бичиг, холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг авна.

Төслийн баримт бичиг, холбогдох мэдээллийг авсаны дараа хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах саналаа 2021 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагаас өмнө “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн 204 тоотод болон цахим шуудангаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 53-3, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байр.

Цахим шуудан: temulen@tosk.gov.mn

Утас: 89093051, 88882628