“Орон сууцны 7-р хороолол”-ын эхний ээлжийн орон сууцны барилгын нээлтийн ёслол боллоо.

   Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2008 оны 163 тоот захирамжийн дагуу, Засгийн газрын “40 000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “Орон сууцны 7-р хороолол” төслийн эхний ээлжийн орон сууцны барилгын шав тавих ёслолын ажиллагаа 2008 оны 4-р сарын 25-ны өдөр боллоо. Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт, БХБ-ын сайд Ц.Цолмон, УИХ, ЗГ-ын гишүүд болон албаны бусад хүмүүс оролцлоо.

   Орон сууцны санхүүжилтийн корпораци нь 7-р хорооллын эхний ээлжийн буюу “Г” хэсэгт баригдах 1008 айлын орон сууц баригдах талбайг чөлөөлөх, барилгын ажлыг санхүүжүүлж, иргэдийг орон сууцны урт хугацааны зээлд хамруулах ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

   Энэхүү арга хэмжээний үер ОССК-ийн төслийн нэгжийн багийхан 7-р хороололд оршин сууж буй иргэдтэй уулзаж хэрхэн газрыг чөлөөлөх, орон сууцжуулах, баригдах орон сууцны урт хугацааны зээлд хэрхэн хамрагдах талаар танилцуулага мэдээлэл хийлээ.

Leave a Reply