Төрийн байгууллага эзэмшиж буй өгөгдлөө иргэдэд нээлттэй ашиглуулах, баялаг бий болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал сайтыг ажиллуулж байгаа. Тэгвэл тус портал сайтад барилгын салбарын нээлттэй өгөгдөл, мэдээллийг “Барилга, газар, орон зайн өгөгдөл” гэсэн гурван бүлэг үүсгэн, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй, газрын харилцааны салбарын нээлттэй өгөгдөл, мэдээллийг байршуулж, тогтмол шинэчилж байна.
Тиймээс (www.opendata.gov.mn)”-аар дамжуулан барилгын салбарын өгөгдөл, мэдээлэлтэй танилцах боломжтой.
Төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, иргэдэд ойр байлгах үүднээс Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран уг төслийг хэрэгжүүлж байгаа юм.