“Уур амьсгалын өөрчлөлт ба жендэр”, “Барилга, хот байгуулалт ба жендэр” сэдэвт сургалт боллоо. Сургалтыг Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал, жуулчлалын яамны дэргэдэх Үндэсний тодорхойлсон зорилтот хувь нэмэр /Барилга, хот байгуулалтын салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт/-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах төслийн зөвлөх, сургагч багш Б.Ононтой хамтран өнөөдөр /2021.05.07/, салбарын төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтнуудыг оролцуулан зохион байгуулав.
БХБЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ сургалтын ач холбогдлыг үнэлэн, жендэр нийгмийн харилцаа, үйлчилгээ, хүртээмжийн асуудал бөгөөд хөгжлийн үйл явцыг хүн бүр тэгш хүртэх учиртай, хотжилтын явц хурдтай явагдахын хирээр уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөлөл нэмэгдэж байгааг тэмдэглээд бид сургалтын санаа, мэдээллийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж болох арга замууд зэрэг асуудлаа нээлттэй ярилцаж ажиллахыг зөвлөв.
Сургалтад оролцогчдод уур амьсгалын өөрчлөлт ба жендэрийн тэгш байдлыг хангах ажлын уялдаа, шийдвэрлэх арга зам, барилга, хот байгуулалтын салбарын ажилтан, хэрэглэгчдэд тулгамдаж буй жендэрийн асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд үүсч буй шинэ сорилт, сорилтыг шийдвэрлэхэд салбарт болон байгууллагын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар өргөн хүрээний мэдлэг, мэдээлэл хүргэж, оролцогчдын чадавхийг бэхжүүлэхэд ач холбогдолтой сургалт боллоо. Тухайлбал:
Барилга, хот байгуулалтын яамнаас оролцогчдод хандан барилга, хот байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого, бодлогыг хэрэгжүүлэх 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлж ажиллах тал дээр анхаарч ажиллахыг мөн зөвлөж, уриалав.