ЗТБХБ-ын сайд Х.Баттулга яамны газрын дарга нарын хамт өнөөдөр ОССК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан ”40 000 орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Засгийн газрын бондын хөрөнгөөр Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт баригдаж буй орон сууцны барилга угсралтын ажлын байдал, ойрын үед ашиглалтанд орох орон сууцны талаар танилцууллаа. Мөн бондын хөрөнгийн зарцуулалт, ОССК-иас банкуудаар дамжуулж иргэдэд олгож буй орон сууцны урт хугацаат зээлийн талаар танилцуулж санал бодлоо солилцлоо.
ЗТБХБ-ын сайд ОССК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
- Post author:admin
- Post published:2008-10-07
- Post category:Uncategorized
- Post comments:0 Comments