Монгол улсад ази, номхон далайн бүсийн чуулга уулзалт болно.

    Ази, Номхон далайн орнуудын Орон сууцны санхүүжилтийн Холбоо болон Франкфуртын Санхүү, Менежментийн их сургуультай хамтран “Орон сууцнысанхүүжилт” сэдэт ази номхон далайн бүсийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод 2011 оны 6-р сарын 26-29-ний өдрүүдэд“Нүхт” цогцолборт Монголын Ипотекийн Корпораци (МИК) нь зохион байгуулахаар боллоо.

   Монгол улсын Засгийн газар энэхүү чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд Орон сууцны санхүүжилтийн корпораци дэмжигч байгууллагаар оролцож байна.

   Энэхүү арга хэмжээний үеэр “Бага орлоготой иргэдийг бага зардлаар орон сууцжуулах” талаар ОССК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан илтгэл тавих бөгөөд орон сууцны санхүүжилтийн салбарын олон улсын шилдэг туршлага, орон сууцны санхүүжилтийн зах зээлийн үйл явц, үр ашигтай стратеги, шинэ бүтээгдэхүүн зэрэг асуудлаар энэ салбарт ажиллаж буй улс орнуудын бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгч агентлагууд, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид оролцож нээлттэй хэлэлцүүлэг хийх болно.

Leave a Reply