You are currently viewing “ТОСК” ТӨХХК “АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООЛЛОГО”-Д ХУГАЦААНДАА ХАМРАГДЛАА

“ТОСК” ТӨХХК “АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООЛЛОГО”-Д ХУГАЦААНДАА ХАМРАГДЛАА

“Статистикийн тухай” Монгол Улсын хуулиар таван жил тутамд “Аж ахуйн нэгжийн тооллого”-ыг зохион байгуулахаар заасан бөгөөд энэ удаагийн улсын тооллогыг 2021 оны арваннэгдүгээр сарын 01-ээс арванхоёрдугаар сарын 01 хүртэл цахимаар зохион байгуулж байгаа билээ.
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК “Аж ахуйн нэгж, байгууллагын улсын ээлжит тооллого”-д хугацаандаа хамрагдлаа.
Улсын өмнөх тооллогуудад зөвхөн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулдаг байсан бол энэ удаагийн тооллогод хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг /ААНБ+ХХЭ/ хамруулж байгаагаараа онцлогтой юм.
2021 оны улсын тооллого Монгол Улсын эдийн засгийн цогц судалгаа бөгөөд тооллогын үр дүнгээс ковидын дараах нөхцөл байдлын бодлогыг тодорхойлох хууль, эрх зүйн шинэ бодлогын баримт бичиг гаргахад шаардлагатай мэдээллүүд гарна гэсэн үр дүнг хүлээж байгаа ажээ.
Улсын тооллогод 2021 оны арваннэгдүгээр сарын 01-ээс өмнө үүсгэн байгуулсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүртгүүлэх ба https://toollogo.1212.mn цахим хуудсаар хандан тооллогод хамрагдах юм.