Барилга, хот байгуулалтын сайдын 14 хоног тутмын ээлжит шуурхай хурал боллоо. Хуралд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлыг чиглэл болгож, харьяа байгууллага, газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгов.
Тухайлбал Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн цахим системийг хөгжүүлж, сайжруулалтыг турших, нэвтрүүлэх ажлыг холбогдох газруудтай хамтран зохион байгуулж ажиллаж байна. Мөн www.opendata.gov.mn төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталд Барилга, хот байгуулалт, газрын харилцааны салбарын өгөгдөл, мэдээллийг шинэчлэлийн тогтмол хийж байна.
Түүнчлэн Газрын багц хуулийн төслийг хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж, УУХҮЯ, БХЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЗТЯ, ЭМЯ мөн 21 аймгийн ГХБХБГ, нийслэл, дүүргийн ГЗБА, Мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулан цахимаар зохион байгуулжээ. Тайшир-Алтай ус хангамжийн төсөл, орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байранд суурилуулах ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажлын явц гээд харьяа байгууллага, холбогдох албаныхны ажлын тайланг сонсож, салбарын бодлого, үйл ажиллагаатай холбоотой 10 гаруй асуудлыг хэлэлцлээ.
Цаашид салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг шат бүртээ анхаарч, эрчимжүүлэх үүрэг чиглэлийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар харьяа газрын дарга нарт өглөө. БХБ-ын сайдын шуурхай хуралдаанд Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны газар, хэлтсийн дарга нар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, “ТОСК” ТӨХХК, БХТ зэрэг харьяа байгууллагын удирдлагууд оролцов.