Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд:
- “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газрын орон зайн төлөвлөлт” барилгын дүрэм;
- “Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг”;
- Баян-Өлгий аймгийн “Цагааннуур чөлөөт бүс”-ийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
- “Сэлбэ сэргэлт” төслийн далан, зам, гүүрийн тохижилтын Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл;
- “Хүйтний улиралд бэхжүүлсэн бетоны нүх сүвний бүтэц, тархалтын судалгаа”.
Хэлэлцсэн асуудлаас “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газрын орон зайн төлөвлөлт” барилгын дүрмийг дахин хэлэлцэхээр тогтож, бусад асуудлыг дэмжлээ.