You are currently viewing “ЦУСАА ӨГЧ, АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ

“ЦУСАА ӨГЧ, АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ

Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хамт олон “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийн хүрээнд “ЦУСАА ӨГЧ, АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” сайн үйлсийн аянд нэгдлээ.
Барилга хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан хаагчид, 21 аймгийн ГХБХБГ-ынхан өнөөдөр сайн дураараа цусаа өгч, энэхүү аянд нэгдэж байгаагаа илэрхийлж байгаа юм. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зарим албан хаагчид энэхүү аянд мөн сайн дураараа нэгдэж, цусаа хандивлалаа. Харин аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар бүр тухайн аймаг дээрээ зохион байгуулж, аянд нэгдэж байгаа юм. Нэг удаа цусаа бэлэглэснээр гурван хүний алтан амийг аварч байгаа билээ.