Дорнод аймгийн Чойбалсан хотод “40 000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорацийн санхүүжилтээр 60 айлын угсармал орон сууцны барилгыг ашиглалтанд орлоо.
Тус орон сууц нь 4 орцтой 5 давхар бөгөөд 1 өрөө байр нь 34 м/кв, 2 өрөө нь 51 м/кв , 3 өрөө нь 68 м/кв талбайтай ба 1м/кв нь 321.0 мянган төгрөгийн үнэтэй борлогдоно. Түүнчлэн уг орон сууцанд орох иргэдийг орон сууцны урт хугацаат буюу 10 жилийн хугацаатай, жилийн 11%-ийн хүүтэй зээлэнд хамруулсан байна. Энэхүү орон сууцыг ОССК-ийн захиалгаар “Монтед констракшн” ХХК барьж гүйцэтгэсэн байна.