“Өртөг багатай орон сууц – нүүдлийн ахуй амьдралаас суурьшмал ахуй амьдрал руу” гэсэн сэдвийн дор бүс нутгийн семинарыг 9 сарын 23-25ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд энэхүү семинарт оролцож буй Малайз улсын Орон сууц, нутгийн захиргааны яамны агентлаг болох Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирал ноён Dato Yaakop Bin Fakir Mohd нарын албаны хүмүүсийг, Орон Сууцны Санхүүжилтийн Корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, дэд захирал Я.Пүрэвжав нар хүлээн авч уулзлаа.
ОССК-өөрийн бүтэц зохион байгуулалт, үндсэн чиглэл, хэрэгжүүлж буй ажлыхаа талаар танилцуулж, цаашид 2 тал өөрсдийн байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож хамтран ажиллах саналыг тавьлаа.
Малайз улсын Орон сууц, нутгийн захиргааны яамны агентлаг болох Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирал ноён Dato Yaakop Bin Fakir Mohd хэлэхдээ: Та бүхэнтэй болон танай байгууллагын үйл ажиллагаатай танилцаж буйдаа баяртай байна, манай 2 байгууллага цаашид улам гүнзгий харилцаж 2 талаас туршлага судлан хамтран ажиллах болсонд талархаж буйгаа илэрхийлсэн юм.