Гэр хорооллыг орон сууцжуулах 7-р хороооллын ерөнхий төлөвлөгөөний дагуу Засгийн газрын “40 000 орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Орон сууцны санхүүжилтийн корпорациас зарласан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 7-р хорооллын “Г” хэсэгт баригдах орон сууцны хорооллын барилгын ажлын зураг төсөл зохиох, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн нээлт 2009 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 12.30 цагт ОССК–дээр боллоо.
Тендерт “ЭЗТ” ХХК, “Эй Эн И И” ХХК, “Марс констракшн” ХХК, “Бадмаараг төсөл” ХХК, “Барилга байгууламж” ХХК гэсэн 5 компани тендерийн материал ирүүлэн оролцсон байна.