ОССК-ийн хамт олны жил бүр уламжлан зохион байгуулагддаг “Мөнгөн сор” эрүүл мэнд, спортын өдөрлөгийг өнгөрсөн бямба гаригт буюу 2009 оны 1 сарын 31-нд “Хөх морьт” спорт амралтын баазад зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр 3 газрын нийт 30 гаруй ажилтан, албан хаагчид оролцож, спортын 3 төрөлтөөр өрсөлдсөнөөс Цасны сумод эрэгтэйчүүдээс Захиргаа гэрээ эрх зүйн газрын мэргэжилтэн Н.Алтангэрэл, эмэгтэйчүүдээс тус газрын мэргэжилтэн У.Насанчимэг, олс таталтын тэмцээнд Захиргаа гэрээ эрх зүйн газар, уулын оргил булаацалдах тэмцээнд мөн ЗГЭЗГ-ын баг түрүүлж, нэгдсэн дүнгээр Захиргаа гэрээ эрх зүйн газрын хамт олон тэргүүлж, мөнгөн шагнал, шилжин явах цомын эзэн болж, Инженер техникийн газар удааллаа.