Монголын барилгачдын V их хурал 2009 оны 4 сарын 6-8-ны хооронд Улаанбаатар хотноо болж амжилттай өндөрлөлөө. Дээрх хуралд Орон сууцны санхүүжилтийн корпорацийг төлөөлөн төлөөлөн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, ИТГ-ын захирал Ж.Наранцогт, ИТГ-ын ерөнхий инженер Ж.Түмэн нар оролцсон. Уг хурал нь 5 жилд 1 удаа болдгоороо онцлогтой юм.
Хурлаар Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгчөөр М.Батбаатар улиран сонгогдсон байна. Мөн “Барилгачдын үндэсний ассоциаци” шинээр үүсэн байгуулагдан тэргүүнээр нь УИХ-ын гишүүн О.Чулуунбат сонгогджээ.
Хурлаар барилгын салбарт тулгамдаж байгаа саад бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
- Хот байгуулалтын бодлого алдагдаж байна. Жиш нь: Эмнэлэг, сургууль, үйлчилгээ, ногоон байгууламж огт тусгагддаггүй
- Барилга барих улирал, цаг хугацаа бага байгаа
- Барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, угсармал хийцийн үйлдвэрлэлийг сэргээх
- Тендерийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах
- Барилгын салбарт 39 төрийн бус байгууллага байдаг. Эдгээрийг нэг удирдлагатай болгох
- Гэр хорооллыг орон сууцны хороолол болгох эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх
- Бүс нутгийг хөгжүүлэх тал дээр анхаарах
- Одоогоор 170 гаруй барилгын ажил зогссон байна. Зогссон барилгад 550-600 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна
- Гадаадын ажиллах хүчийг багасгаж барилгын салбарт монгол ажилчдыг олноор нь бэлтгэх
- Барилгачдыг орон сууцжуулах
- Барилгачдын Их хурлыг ЗТБХБЯам өөрөө удирдан зохион байгуулах, ТББ-аар хийлгэхгүй байх
- Барилгын салбарт шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах
- Үнийн зөрүүг төрөөс шийдвэрлэх, тусгай зөвшөөрлийн хугацааг уртасгах
- Бүс нутгуудын нэмэгдэл олгох, тендерийн баталгааны 5 хувийг болиулах, барилгын салбарын хүнд суртлыг багасгах, үйлдвэрлэлийн осол дээр анхаарах
- Тусгай зөвшөөрөл болон барилга хүлээлцэхэд 150 гаруй хүний гарын үсэг хэрэгтэй болдог.Үүнийг болиулж нэг цэгийн үйлчилгээтэй болгох
- Барилга бол төрийн хар хайрцаг байх ёстой зэрэг сэдвээр нээлттэй ярилцаж санал бодлоо солилцсон.