Орон сууцны санхүүжилтийн корпораци, Солонгосын үндэсний орон сууцны корпорацитай хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны үндсэн дээр 2 дахь ээлжийн 8 хүний бүрэлдэхүүнтэй баг Солонгосын Үндэсний Орон сууцны корпорацийн үйл ажиллагаатай танилцаж, сургалтанд хамрагдлаа.
Монголын Орон сууцны санхүүжилтийн корпораци, БНСУ-ын Үндэсний орон сууцны корпорациуд 2 талын хамтарсан ажлын хэсэг байгуулж цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааг улам батжуулах хамтран ажиллах гэрээнд СҮОСК-ийн Шинэ бизнесийн хөгжлийн газрын захирал Шин Хьюн ГҮ, ОССК-ийн Захиргаа, гэрээ, эрх зүйн газрын захирал Г.Доржпалам нар гарын үсэг зурлаа.
Сургалтын хүрээнд хот төлөвлөлт, хотын дахин төлөвлөлт, СҮОСК-аас хэрэгжүүлж буй орон сууцны цогцолбор хотхон байгуулах болон хуучин хорооллыг дахин төлөвлөх замаар шинэ орон сууц барих томоохон төслүүд, орон сууцны орчин үеийн хотхоны төлөвлөлт, газрын менежмент, Солонгосын орон сууцны хөгжлийн түүх зэрэг асуудлаар туршлага судалж, сургалтанд хамрагдлаа. Мөн түүнчлэн 30000 айлын орон сууц бүхий Пангё,Инчён шинэ хотхоны барилгын ажлын явц, Соннам хотын хуучин хорооллын дахин төлөвлөлтийн байдалтай газар дээр нь очиж танилцлаа.