“Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгыг угсарч дуусчээ

a3667cea8a125d67originalТөрийн орон сууцны корпорац (ТОСК)-ийн Ерөнхий захирал А.Гантулгаас тус корпорацийн захиалгаар хэрэгжүүлж буй зарим ажлын явцыг тодрууллаа.

-“Буянт-Ухаа 2” хорооллын ажлын явц ямар байна вэ. Энэ ондоо багтан эхний ээлжийг нь ашиглалтад оруулах боломжтой юу?

-“Буянт-Ухаа 2” хорооллын барилгын ажил үргэлжилж байгаа. Эхний 48 барилгаа угсарч дууссан, цонх, гадна фасадаа хийж байна. Дулааныг нь шийдчихвэл оноос өмнө 1000 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулах боломжтой. Гэхдээ биднээс шалтгаалахгүй бэрхшээл цөөнгүй.

-Дэд бүтцийг нь хэрхэн шийдэж байгаа вэ?

-Дэд бүтцийг улсын төсвөөс шийдэх ёстой. “Буянт-Ухаа 1” хорооллын дэд бүтцийг манайх нөөц бололцоогоо ашиглан шийдээд, одоо улсын төсвөөс мөнгөө авахаар хүлээж байгаа. ТОСК-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дэд бүтцийг нь хамт шийдэх эрхзүйн зохицуулалттай байх нь зүйтэй. “Буянт-Ухаа 2” хорооллын дэд бүтцийг БХБЯ-ны “Дэд бүтэц” төслийн хүрээнд шийдсэн. Одоо хороолол доторх инженерийн шугам сүлжээг нь тавьж байгаа. Үүний хөрөнгийг төсвөөс гаргах ёстой ч манайх шийдэж байна. “Буянт-Ухаа 1” хорооллын борлуулалтын орлогоос дараачийн шатны ажлыг гүйцэтгэж буй.

-Ирэх жил бүтээн байгуулалтын ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Ирэх онд БНХАУ-ын “Экзим” банкны зээлээр VII хороололд 3600 айлын орон сууц, Яармагийн гэр хорооллыг дахин төлөвлөхөөр ХанУул дүүргийн IV хорооны 16 га газарт 3000 гаруй айлын орон сууц барина. Мөн “Буянт-Ухаа 2” хорооллын сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулна. Энэ жил долоон аймагт “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол ирэх жил мөн долоо, боломж бүрдвэл 10 аймагт хэрэгжүүлэх төл өвлөгөөтэй. Манай ажилтнууд өдг өө найман аймагт дэд бүтцийн судалгаа хийж байгаа.

Ч.МӨНХ
Эх сурвалж: http://mongolnews.mn

Leave a Reply