Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай хэлэлцээд тогтоол гаргалаа. Уг тогтоолд:
• Төрийн албан хаагчдад зориулж орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх, барилгын салбарт үүсээд байгаа санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, арилжааны банкуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоодын зах зэээл дээр 180.0 (нэг зуун ная) тэрбум хүртлэх төгрөгийн Засгийн газрын бондыг үе шаттайгаар арилжаалах замаар шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх
• Арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа, барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн орон сууцыг тухайн орон сууцны өөрийн өртгийг тооцон / Нийслэлд 1 мкв нь 650,000 төгрөгөөс хэтрэхгүй байх/ төрийн албан хаагчдад “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-иар дамжуулан урт хугацаатай зээлээр олгох,
• Орон сууцны урт хугацааны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын бондын арилжаанаас төвлөрүүлсэн хөрөнгийн үлдэгдлийг арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд зөвхөн орон сууцны урт хугацаат зээлийн зориулалтаар олгох үйл ажиллагааг зохион байгуулах,
• Энэхүү тогтоолын хэрэгжилтийг улирал бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан заалтуудыг тусгасан байна.