"Орон сууц-4000" үзэсгэлэн зохион байгуулах гэж байна

   Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10-р сарын 14ний өдрийн 321 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн албан хаагчид, иргэдийг орон сууцжуулах ажлын эхлэл болгон барилга орон сууцны салбарт хөрөнгө оруулагч дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгжүүд, банк, санхүүгийн байгууллагуудыг хамруулсан “ Орон сууц-4000 “ үзэсгэлэнг 2009 оны 11-р сард зохион байгуулах гэж байна.

   Орон сууцны үзэсгэлэн зохион байгуулснаар барилгын компаниуд орон сууцны борлуулалтаа хурдасган, иргэд төрийн албан хаагчид үзэсгэлэнгээс худалдахад бэлэн болсон орон сууцны талаарх цогц мэдээллээр хангагдаж, өөрийн сонголтыг хийж орон сууцны урт хугацаат зээлд зохих журмын дагуу хамрагдах боломжтой болно.

   Энэхүү үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг Орон сууцны санхүүжилтийн корпораци 2009 оны 11-р сарын 2-ны өдрөөс бүртгэж эхэлнэ.

Зохион байгуулагч:
      Зам тээвэр, барилга хот, байгуулалтын яам
      Сангийн яам
      Нийслэлийн засаг даргын тамгын газар
      Орон сууцны санхүүжилтийн корпораци
      Монголын барилгын үндэсний ассоциаци

Дэлгэрэнгүй мэдээллийг
      1907
      91994422
      91914874 утаснаас лавлана уу.