Засгийн газрын “4000 орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Зээлийн хороо хуралдаж квотод багтсан 20 төрийн албан хаагчдад орон сууцны урт хугацаат зээл олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тус хөтөлбөр нь 2010 оны 2 дугаар сараас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 89 төрийн албан хаагчдад 2,8 тэрбум төгрөгийн орон сууцны урт хугацаат зээл олгох асуудлыг шийдвэрлээд байна.