You are currently viewing “ХАНГАЙ”, “БУЯНТ-УХАА-2” ХОРООЛОЛД ОРОН СУУЦ ТҮРЭЭСЛЭГЧ ИРГЭДИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭНИЙ СУНГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА

“ХАНГАЙ”, “БУЯНТ-УХАА-2” ХОРООЛОЛД ОРОН СУУЦ ТҮРЭЭСЛЭГЧ ИРГЭДИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭНИЙ СУНГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА

“Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨХХК-ийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Хангай хотхон”, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт байрлах “Буянт Ухаа-2” хороололд “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслэх гэрээ”-тэй иргэдийн гэрээний сунгалтыг 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨХХК-ийн 101 тоот өрөөнд хийж эхлээд байна.

Түрээслэгч та бүхэн даваагаас баасан гарагийн 08:30-17:30 цагийн хооронд ирж, гэрээний сунгалтаа хийлгэх боломжтой бөгөөд үндсэн түрээслэгчид Иргэний үнэмлэх, Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /ТҮЦ машинаас авах/-г авч ирж, гэрээний сунгалтаа хийлгэнэ үү.

Холбоо барих утас: 89090017, 89090013