Орон сууцны санхүүжилтийн корпорацийн дэд захирал Я.Пүрэвжаваар ахлуулсан баг 2010 îíû 3 дугаар ñàðûí 10-ààñ 14-íû õîîðîíä Булган, Орхон аймагууд болон Булган аймгийн Дашинчилэн сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Баруун Хараа сумдад ажиллалаа.
Орхон аймгийн Эрдэнэт хотод Засгийн газрын бондын хөрөнгөөр баригдаж буй 50 орон сууцны барилга угсралтын явц 75 хувьтай явж байгаа бөгөөд бүх давхрын угсралтын ажил хийгдсэн байна. Мөн тус аймгийн Баян-Өндөр сумын 8 айлын орон сууцанд захиалга өгөх хүсэлтэй 8 иргэнтэй урт хугацааны зээлд хамруулах захиалгын гэрээ байгууллаа. Булган аймгийн төвд баригдаж буй 30 айлын орон сууцыг улсын байнгын ашиглалтанд хүлээн авсан бөгөөд одоогоор орон нутгийн иргэд төрийн албан хаагчдаас орон сууцны урт хугацаат зээлд хамруулах захиалга авч эхлээд байна.
Тус аймгийн төрийн байгууллагуудтай “40 000 орон сууц” болон “4 000 орон сууц” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийх уулзалтыг зохион байгуулсан. Мөн аймгийн Дашинчилэн сумын 8 айлын орон сууцанд захиалга өгөх хүсэлтэй 8 иргэнтэй урт хугацааны зээлд хамруулах захиалгын гэрээ байгуулсан байна