Засгийн газрын “4000 орон сууц” төслийн хүрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Зээлийн хороо хуралдаж квотод багтсан 32 төрийн албан хаагчдад орон сууцны урт хугацаат зээл олгох асуудлыг хэлэлцэн 2,1 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байна. Тус хөтөлбөр нь 2010 оны 2 дугаар сараас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 69 төрийн албан хаагчдад 3.3 тэрбум төгрөгийн орон сууцны урт хугацаат зээлийн олгоход бэлэн болоод байна.