”BARILGA EXPO- 2021” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ БОЛНО

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хүрээнд “BARILGA EXPO 2021” үзэсгэлэн яармаг болно. Жил бүр уламжлал ёсоор, холбогдох төрийн байгууллагын зөвшөөрлийн дагуу, хариуцлагын гэрээг байгуулан есдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдахаар боллоо.
Та үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр барилгын материалын өргөн сонголт хийх, ипотек, хувь лизингээр авах боломжтой шинэ орон сууц, хаусны төслүүдийн талаарх мэдээллийг нэг цэгээс авах, түүнчлэн 5-40 хувь хүртэлх хямдрал, урамшуулал, бэлэгтэй худалдан авалт хийх боломжтой.
Хэдийгээр бид цар тахлын амаргүй цаг үеийг туулж байгаа ч “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц хөтөлбөр” – ийн хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийг орон сууцжуулах тал дээр төр засгаас ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Тиймээс та шинэ орон сууц худалдан авах, орон сууцаа томруулах гэж байгаа бол “BARILGA EXPO 2021” үзэсгэлэн, яармагт хүрэлцэн ирж нэг дор 50 орчим төслүүдийн мэдээллийг авч, харьцуулалт хийн худалдан авах боломжтой.
Бид халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө зөвлөмжийг мөрдөн, ажиллаж байгаа бөгөөд вакцины 2 дахь тундаа хамрагдсан Та бүхнийг үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тус үзэсгэлэнд барилгын төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилгын салбарын шилдэг ААН, шинэ технологи нэвтрүүлэгчид зэрэг 100 гаруй ААН оролцож, шилдэг архитекторуудын бүтээл, орчин үеийн барилга байгууламжийн зураг төсөл, захиалга авч буй шинэ орон сууц, бараа материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулна. Мөн үзэсгэлэнд оролцогчдын цахим талбайг BARILGAEXPO.MN сайт дээр давхар бий болгон үзэгчдэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үзэсгэлэнг үзэх боломжийг олгодог билээ.
Ерөнхий зохион байгуулагч: Барилга МН
Хамтран зохион байгуулагч: БХБЯам, БХТөв, МБҮАссоциаци