“БАРИЛГА ЭКСПО – 2010” үзэсгэлэн эхэллээ

     Барилгын салбарынханы жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга-2010” үзэсгэлэн яармаг өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ. Нээлтэд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Барилга,орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газрын орлогч дарга Г.Мягмар, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга Ш.Басүх, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны дарга Ё.Бадраа нарын албаны төлөөгч оролцлоо.

     Энэ удаагийн үзэсгэлэн яармагт барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн 14, худалдаа зуучийн дөрөв, банк, даатгалын дөрөв, барилгын материал үйлдвэрлэлийн 30 зэрэг нийт 150 гаруй компани оролцож байв.
  
    Тус үзэсгэлэн нь Газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, хот байгуулалт, нийтийн аж, ахуйн салбарын компаниудын үйл ажиллагаа, орчин үеийн шинэ, шилдэг техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчилан таниулах , “4000 орон сууц” дэд хөтөлбөрийг дэмжих, Барилгын материал, шинэ барилга байгууламж, орон сууц, инженерийн шугам сүлжээ, ажлын байрны хэрэгцээ шаардлага их байгаа зэрэг салбарын ололт амжилтыг олны хүртээл болгох, Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нь сурталчлах, гадаад дотоодын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, банк санхүүгийн үйлчилгээнд хамруулах зорилготой юм. Үзэсгэлэн 3 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд болох юм

Leave a Reply