Орон сууцны санхүүжилтийн корпорацийн удирдлага Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гишүүн компанийн төлөөлөгчидтэй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчдын “4000 орон сууц” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2009 оны 321, 368 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах” журамд өөрчлөлт орсонтой холбогдуулж хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, Ассоциацийн Гүйцэтгэх захирал Цэнд, удирдах зөвлөлийн гишүүд болон барилгын компаниудын 30 гаруй төлөөлөгчид оролцож байр сууриа илэрхийлсэн.
Уулзалтаар өнөөгийн барилгын салбарт үүсээд байгаа хүндрэл бэрхшээл, санхүүгийн хямрал, Төрийн албан хаагчдын “4 000 орон сууц” дэд хөтөлбөрийг богино хугацаанд хамтран хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд төрийн албан хаагчдын зээлээр худалдан авах орон сууц нь ашиглалтад орсон орон сууц байна гэж Засгийн газрын тогтоолд заасан нь дуусаагүй орон сууцны барилгыг дуусгах бололцоогүй байгааг барилгын компаниуд шүүмжилж, энэ асуудалд зөв гарц хэрэгтэй байгааг онцолж байсан.
Засгийн газрын дээрх тогтоолын хүрээнд дуусаагүй барилгыг “4000 орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд гарцыг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо