Барилгын салбарынхны жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга-2010” үзэсгэлэн яармагыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Орон сууцны санхүүжилтийн корпораци, Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба хамтран зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаагийн үзэсгэлэн яармагт барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн 14, худалдаа зуучийн дөрөв, банк, даатгалын дөрөв, барилгын материал үйлдвэрлэлийн 30 зэрэг нийт 150 гаруй компани оролцож байна.
Тус үзэсгэлэнд Орон сууцны санхүүжилтийн корпораци оролцож “4000 Орон сууц” дэд хөтөлбөрийн талаар, Засгийн газрын бондын хөрөнгөөр орон нутагт баригдаж ашиглалтанд орсон болон орох орон сууцны барилгын явц, борлуулалт, урт хугацаат зээлд хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг тус тус хүргэж байна