You are currently viewing ОРОН НУТГИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЧАНАРТ АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ОРОН НУТГИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЧАНАРТ АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хурал өнөөдөр 8.30 цагаас хуралдлаа. Хурлаар харьяа газар, агентлагуудын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөг танилцуулж, хэлэлцлээ. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын захиалагчийн хяналтын эрх, орон нутагт шилжсэнтэй холбоотойгоор барилгын чанарт анхаарахыг үүрэг болголоо. Тодруулж хэлбэл орон нутгийн ГХБХБГ болон захиалагчийн хяналтыг гүйцэтгэгчидтэй уялдаа холбоотой ажиллаж, мэдээлэл солилцож, ашиглалтад орж байгаа барилгуудын чанарт анхаарал хандуулж, эзэнжүүлэх чиглэлийг холбогдох газарт өгөв.
Өнгөрсөн долоо хоногт болсон Орон сууц, Нийтийн аж ахуйн салбарын 90 жилийн ой арга хэмжээтэй холбоотойгоор Нийтийн аж ахуйн салбар өнгөрсөн 10 жил маш их бүтээн байгуулалт хийснийг хурлын үеэр онцоллоо. Мөн хэлэлцэгдэж байгаа холбогдох норм, дүрэм, хууль тогтоомж, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, ажлаа эрчимжүүлэх чиглэлийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар холбогдох газрын дарга нарт өгсөн юм.