You are currently viewing БАРИЛГЫН ДУЛААЛГЫН ТЕХНОЛОГИОР ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЭМНЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

БАРИЛГЫН ДУЛААЛГЫН ТЕХНОЛОГИОР ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЭМНЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Бүгд найрамдах Чех улсын Засгийн газраас зарлагдсан “Барилгын дулаалгаар эрчим хүчийг хэмнэх нь” төсөл Монгол Улсад амжилттай хэрэгжлээ. Бүгд найрамдах Чех улсын Элчин сайдын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санхүүжилттэй амжилттай хэрэгжсэн төслийн нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БНЧУ-ын Элчин сайдын нэгдүгээр орлогч Иосеф Костеха, ЭСЯ-ны мэргэжилтэн Ж.Цэрэндулам, ХНХЯ-ны МБСБХЗГ-ын ахлах мэргэжилтэн н.Адилбиш, мэргэжилтэн Ж.Цэцэгжаргал, сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр нар оролцлоо.

Төсөлд БНЧУ-ын Боржвой Минарж захиралтай “Контехин”, Зураг дизайны “Цунами”, Монгол Улсаас “ЗАГ” зэрэг групп, “Пирамида” компани, “Сити” их сургууль, Чех Монголын бизнес мэдээллийн төв, “Баянзүрх дотно зүрх” ТББ, “Эрдэнэ” МСҮТ хамтран оролцжээ. Чехийн технологи, дулаалгын материал нь 20 жилийн баталгаатай ажээ.