“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал өнөөдөр /2021.10.29/ “Хөгжлийн банк”-ны удирдлагуудтай уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, Дэд захирал Б.Энхболд, ХОТГ-ын дарга В.Мөнгөнсүх, СБХ-ийн дарга Б.Даваасүрэн, мэргэжилтэн Н.Алдрайцэцэг, “Хөгжлийн банк”-ны Эрсдлийн удирдлагын газрын захирал О.Батбаатар, Төслийн санхүүжилтийн газрын захирал Г.Сайнзаяа, Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Г.Гантогтох, ахлах мэргэжилтэн Д.Гүрбазар нар оролцлоо.
Уулзалтаар “Буянт-Ухаа 1, 2” хороолол төслийн зээлийн асуудал, шүүхийн шийдвэр гарсан болон шүүхийн шатанд байгаа зээлүүд, зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний асуудлаар харилцан ярилцаж, шийдэл гаргах тал дээр санаачилга гарган ажиллахаар тохиролцлоо.