You are currently viewing БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Барилга, хот байгуулалтын яам “Менежмент ба ур чадварын хүрээлэн”-тэй хамтран “Чанарын менежментийн тогтолцооны стандарт MNS ISO 9001:2016”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Төрийн байгууллагуудаас анх удаагаа үйл ажиллагаандаа олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж байгаа гэдгээрээ онцлогтой юм.
Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарын төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын стратеги, үйл ажиллагааны эрсдлийг тооцон, бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй, чанартай удирдан явуулахын тулд олон улсын менежментийн бүлэг стандартыг хэрэгжүүлэх шаардлагатай. Тиймээс үйл ажиллагаандаа Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэхээр болсон.
Стандартыг нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагааг чанарт суурилан, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг дээд шатны байгууллага, салбарын байгууллага, иргэдэд хүргэх болно.
Байгууллагын үйл ажиллагааг харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэхийг системтэйгээр хянах тогтолцоог бий болгон олон улсын менежментийг шаардлагад нийцүүлж ажиллахаараа онцлогтой.
Менежментийн тогтолцооны стандартууд нь байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх процесст тавих хяналтын тогтолцоог бий болгодог давуу талтай юм.