ОССК-иас Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төслийн ажлын явц

   Засгийн газрын “40 000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хорооны 7-р хорооллын нутаг дэвсгэрийн “Г” хэсгийн 3.3 га газарт гэр хорооллыг барилгажуулах замаар Орон сууцны санхүүжилтийн корпораци нийт 1008 айлын орон сууцны хороолол барихаас энэ онд 252 айлын гурван барилга барих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэвч айл өрхүүдийн газрыг чөлөөлөх асуудал хүндрэлтэй байгаа тул барилгын ажил эхлээгүй байна.

   Энэхүү нутаг дэвсгэрт СБД-ийн 11-р хорооны 90-ээд өрх хамрагдаж байгаа бөгөөд одоогоор 9 айлын 3700 м2 газрыг газар эзэмшигч, өмчлөгчтэй харилцан тохиролцон худалдан авч ,чөлөөлөөд байна.

Leave a Reply