Орон сууцны санхүүжилтийн корпорацийн томилолтын баг хөдөө орон нутагт ажиллаа

     ОССК-ийн томилолтын баг 2010 оны 6 сарын 4-өөс 12-ны өдрүүдэд Говьсүмбэр, Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллаж, Засгийн газрын бондын хөрөнгөөр баригдсан орон сууцны барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.

     Говьсүмбэр аймгийн 80 айлын орон сууцнаас худалдан авах хүсэлтэй иргэдээс захиалга авч гэрээ байгуулсан бөгөөд дээрх иргэдэд орон сууцны зээл олгох асуудыг судлан ажиллаж байна.

    Мөн дээрх аймгуудын төрийн байгууллагуудын удирдлагууд болон төрийн албан хаагчдын зээлд хамрагдаж эрх авсан иргэдэд “Орон сууц 4000” хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл хийж, уулзалт зохион байгууллаа

Leave a Reply