Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэй Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн дөрөв дэх удаагийн элсэлтийг эхлүүллээ.
Энэхүү хөтөлбөр нь төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, албан тушаал ахих, тэдний чадавхыг бэхжүүлэх замаар төрийн албан дахь жендэрийн ялгамжийг арилгах зорилготой.
Энэ удаагийн хөтөлбөрт яам, агентлагууд, нийслэл дүүргийн төрийн захиргааны байгууллагын нийт 22 эмэгтэй төрийн албан хаагчид хамрагдаж байна. Хөтөлбөр нь манлайллын сургалт, коучийн сургалт менторшип хөтөлбөр гэсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр 3 сарын туршид үргэлжлэх юм.
Сонгон шалгарсан эмэгтэй албан хаагчид менторуудтай хийх VIP уулзалт, Ted style talk зэрэг арга хэмжээнүүдэд хамрагдах бөгөөд сертификат гардан авах юм.
Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл