You are currently viewing БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ОРОН СУУЦ БА САНХҮҮЖИЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ОРОН СУУЦ БА САНХҮҮЖИЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Орон сууцны бодлого, тогтолцоо, гарц шийдлийг тодорхойлох “Орон сууц ба санжүүжилт” сэдэвт төр, хувийн хэвшлийнхний хамтарсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.
 
Хэлэлцүүлэгт БХБЯ, МИК болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, банк санхүү болон олон улсын байгууллага зэрэг 50 гаруй байгууллагын 200 гаруй төлөөлөгч оролцож байна.
 
Хэлэлцүүлгийн үйл ажиллагааг БХБ-ын Дэд сайд Э.Золбоо нээж, үг хэлсэн бөгөөд тэрбээр “Ипотекийн зээл бол хамгийн чанартай зээл юм. Ипотекийн дундаж зээл 70 сая төгрөг байна. Сард дунджаар 412 мянган төгрөг төлж байна. Үүний тулд өрхийн орлого 900 мянган төгрөг байх ёстой. Статистик судалгаагаар манай өрхийн дундаж орлого 1 сая 542 мянган төгрөг байна.
 
Өөрөөр хэлбэл, иргэд ипотекийн зээл авахад төлөх чадамж бүрэн байна. Гол нь иргэдэд урьдчилгаа 30 хувь төлөхөд асуудал тулгарч байна. Тиймээс цаашдаа бид ипотекийг зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 20 хувь болгох боломжийг судалж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.