“БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН-2021” ЭНЭ САРЫН 23, 24-НИЙ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН-2021” энэ сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Дээрх үзэсгэлэн нь “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум”-ын хүрээнд зохион байгуулагдах бөгөөд дотоодын 40 орчим үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, танилцуулга хийгдэх юм.

Энэхүү үзэсгэлэнд салбарын төрийн болон ТББ, ААНБ-ууд, ИТА-чид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Байршил: Хонхор барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк