ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР А.ЭНХМАНЛАЙГ ТОМИЛЛОО

Засгийн газрын өнөөдрийн /2021.11.24/ хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Энхманлайг томиллоо.
Барилга, хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатараас шинээр томилогдсон даргад байгууллагын тамга, тэмдгийг хүлээлгэн өгч, Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, газрын харилцаа, хот байгуулалт, геодези, зураг зүйн салбарын үйл ажиллагааны шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг зөвлөж, ажлын амжилт хүслээ.